Saturday, November 28, 2009

“Хөх ган” үйлдвэр

3 bish 20 myangan tonn gene ee?

Ням, 11 сарын 29, 2009
Өчигдөр 16 цаг 54 минут
http://www.news.mn/news/section=home/page=index#0.17143312406328215

“Хөх ган” үйлдвэр шинээр үүдээ нээлээ

Үндэсний гэх тодотголтой нэгэн шинэ үйлдвэр Орхон аймагт үүдээ нээлээ. Тус үйлдвэр нь олон улсын стандартад нийцэхүйц төмөр үйлдвэрлэх гэнэ. “Хөх ган” ХХК нь Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Тамирын ордын төмрийн хүдрийг ангижруулан, үйлдвэрийнхээ анхны дээжийг хэдхэн хоногийн өмнө гарган авчээ. Төмрийн хүдрийг 99 хувь боловсруулж, олон улсын стандартын хэмжээнд тохирсон, чанарын шаадлага хангасан анхныхаа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж эхлээд байгаа юм байна. “Хөх ган” нь жилд гурван мянган тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай гэнэ. Үйлдвэрийн эхний ээлжийн нэг зуух ажиллаж эхлээд байгаа бөгөөд 210 хүнийг ажлын байраар хангах бололтой. Барилгын салбарт хэрэглэж байгаа төмөр, төмрөн бүтээгдэхүүнийг гаднаас өндөр үнээр худалдан авалгүйгээр дотоодоосоо нийлүүлэх боломж байгаа гэдгийг тус үйлдвэрийн хамт олон харуулах зорилт тавьжээ.
Ж.ГЭГЭЭ