Thursday, April 15, 2010

Тамурагийн цех

4 хүнтэй цех. 500,000$ үнэтэй лазераар төмөр зүсэгч зузаан төмөр зүснэ.


Зүсч байгаа байдал эхлээд нүх гаргаад дараа нь зүсч эхэлнэ

Энэ зургын дагуу. Зургыг хажуу өрөөнд компьютер дээр 30 минутанд зурав.
Бүтээгдэхүүн








Хог хаягдал




Нугалагч





Түүний хэвүүд




Жижиг лазер(300,000$) хуучин нь 100,000$ байдаг. Дээрхээс нимгэнийг зүснэ илүү хурдан юм.




Бүтээгдэхүүн













Ямазакигийн төмрийн цех

4 хүнтэй төмрийн жижиг хийц хийдэг үйлдвэр.



Цөмөлж нүх гаргадаг машины удиррдлагын самбар

Удирдлагаас нүхний хэмжээг оруулахад энэ хэвүүдээс тохирох нь автоматаар сонгогдоно.

Хуучны цөмөлж нүх гаргах машин


Өөрсдөө хийсэн нүх гаргах хэвүүд, зороод дараа нь төмрөө халаагаад тосонд хийж хатаадаг.





Төмөр хонхойлгож хэвлэж байна.



Хонхойлгох хэв


Бүтээгдэхүүн















Thursday, April 08, 2010

Төмрийн жижиг үйлдвэрүүд

http://67.207.78.5/www/index.php?action=news.view&newsId=3360 Огноо: 2007-02-15 Эх сурвалж: Өнөөдөр Төмрийн жижиг үйлдвэрүүд (төрд дийлддэггүй төмрийн үйлдвэрүүд) Нийслэлийн төвлөрсөн суурин газарт барилгын арматур, ган бөмбөлөг, ширмэн болон хөнгөн цагаан хийц үйлдвэрлэхийг хориглож, төмрийн үйлдвэрүүдийг нүүлгэх 2007 оны 2007 оны тавдугаар сарын 1-ний дотор нүүлгэх шийдвэр гарав. 2005 оны дундуур Улаанбаатарт төмрийн найман үйлдвэр ажиллаж байв. Түүнээс хойш ганцхан жилийн дотор 40 гаруй болж, борооны дараах мөөг шиг олширчээ. Энэ нь урд хөрш хоёр жилийн өмнөөс чанаргүй, хоцрогдсон технологитой, байгаль, хүнд хортой төмрийн үйлдвэрүүдээ хааж эхэлжээ. Эх орондоо гологдсон ийм үйлдвэр Монголд орж ирсэн. Ингээд л чанаргүй, хортой төмрийн жижиг үйлдвэрээр Монголын нийслэл дүүрчээ. Дарханы төмөрлөгийн үйлдвэрт бүтээгдэхүүнээ зах зээлд борлуулж, түүхий эдээ авч чадахгүй байх үе олон тохиолддог. Гэтэл Хятадын хөрөнгө оруулалттай жижиг үйлдвэрүүд хямд үнээр бүтээгдэхүүнээ борлуулан тус үйлдвэрийг зах зээлээс шахах бодлого явуулж байна. Эдгээр жижиг үйлдвэр 250 кг-аас 1.5 тоннын багтаамжтай цахилгаан зуухтай. Жилдээ 5000-20 мянган тн арматур үйлдвэрлэх хүчин чадалтай аж. Энэ нь Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн хүчин чадалтай адил. Арматур бол барилгын гол даацын бүтээц учраас чанарын маш нарийн хяналтан дор үйлдвэрлэх учиртай. Гэтэл төмрийн жижиг үйлдвэрүүд бүтээгдэхүүнээ шинжлүүлдэггүй, лабораторигүй. УИХ-аас 2005 оноос хаягдал хар болон өнгөт төмөрлөг экспортлохыг хориглосон. Түүгээр хийсэн сэлбэг, бүтээгдэхүүнийг ч хилээр гаргахгүй болсон. Тэгэхээр төмрийн жижиг үйлдвэрүүдийн чанаргүй бүтээгдэхүүнүүд бүгд Монголын барилгуудад шингэж байна.

Кавасе төмрийн цех болон бас бус мэдээ(2 дахь очилт)

Кавасегийн цех 5 хүнтэй.

  • Тумбаагын хэлсэн лист төмөрт нүх гаргадаг хэвийн тухай асуулаа. Юм хэрэг болоход шууд католог гаргаад хайдаг юм байна эднүүс, гэвч энэ удаа хэвийн каталогоо олсонгүй. Би маргааш хуучин тоног төхөөрөмжийн дэлгүүр очиж харахаар боллоо. Үнэ нь 100$ орчим гэнэ(хэв болон жижиг бөөрөнхий хэсгүүдтэйгээ нийлээд. хамгийн доод талын зураг үз).
  • Нугалдаг машин нь 60,000\US$ үнэтэй юм байна. 6-7 тонн жинтэй.
  • Төмрийн уран хөрөө шиг машин байсныг дахин харлаа. Лист төмөрт дугуй нүх гаргах болвол ремен шиг ирээ таслаад листээ нүхэлж шургуулаад, дахин ирээ залгаж гагнадаг зориулалтын иртэй юм байна. Энэ хөрөө 6 мм хүртэл хөрөөднө.

    Кавасегийн цехийн зарим зургийг нэмж авлаа. Эднийх 5 хүнтэй, том зарлалын самбарын тулгуур хийхдээ цехийн гаднах талиа ашигладаг.


Танайх шиг по өргүүртэй, чадал нь арай бага байх.

Конторт захиалгын бүтээгдэхүүний зураг зурдаг.


Төмөр тавьдаг зөөдөг тавцан


Цэгэн гагнуур


Дээрх самбарыг гагнаад точилдоод, одоо зүлгэх гэж байна. Зүлгүүр нь их урт залгууртай тул цехийн хаа хүртэл ч сунгаж болно.





Нүх гаргахад хэрэглэдэг хэв, их л олон төрөл байна.




Ясузава сантай уулзаад, дараа 7 хоногт лазераар төмөр зүсдэг цех үзэхээр тохиров. Түүний хэлсэнээр японы төмөр хайлуулдаг, лист хийдэг үйлдвэрүүд голдуу Токио, Осака зэрэг том далайн боомт орчимд байдаг гэнэ. Гадаадаас төмрийн хүдрээ далайгаар зөөдөг тул боомтдоо ойр байдаг. Хуучин тоног төхөөрөмжийн худалдаа ч гэсэн гол нь Токио хавьдаа төвлөрдөг. Төмрийн цехтэй хүмүүс ойр зуурын багажаа өөрсдөө хийчдэг юм байна.

Tuesday, April 06, 2010

1 Монголын төмрийн уурхай болон том үйлдвэрүүд

Оршил

Ойрын үед уул уурхайн тухай яриа их сонсогдож, хүдэр биш эцсийн бүтээгдэхүүн гаргасан нь илүү ашигтай гэсэн санаанууд ч гарч байна. Байдал ямаршуу байгаа нь тийм ч ойлгомжтой биш байгаа тул төмрийн хүдэр олборлохоос эцсийн бүтээгдэхүүн хүртэлх үйлдвэрлэлийн жишээг танилцуулья.

Бидний өдөр тутам хэрэглэдэг төмөр нь бүтээгдэхүүн болтлоо бас ч яггүй олон дамжлага хэрэгтэй болдог ажээ.

ХҮДЭР ОЛБОРЛОХ БАЯЖУУЛАХ - АНГИЖРУУЛАХ - ТӨМӨР БЭЛДЭЦ ХИЙХ -



ТӨМРИЙН ОРДУУДЫН АШИГЛАЛТ
http://www.soros.org.mn/res_mat/MiningStudy_mn.pdf 2005 оны 9 сар

Монгол улс төмрийн ордоор баялаг улс орон. Нийт улс орны хэмжээнд 427.1 сая тн
нөөцтэй гэсэн тооцоо байдаг байна. Статистикийн мэдээгээр 2009 онд Монгол улс 1.6 сая тн төмрийн хүдэр экспортлогдов.

Өнөөгийн байдлаар Төмөртэйн орд (тооцогдож байгаа нөөц 50.2 сая.тн), Төмөр Толгойн орд
(батлагдсан нөөц 21.35 сая.тн)болон Баян голын орд (тооцогдож байгаа нөөц 132.0 сая.тн) гэх гурван ордыг сайн ашиглаж байгаа бөгөөд эдгээр нь өөр хоорондоо ойрхон байрласан бараг нэг аймгийн нутаг дэвсгэр дээр оршдог ордууд байна.

(2005 оны байдлаар)Төмөртэйн ордыг 2004 оноос эхлэн Монгол-Хятадын хамтарсан үйлдвэр болох БЛТ компани ашиглаж байна.Тус компани нь төмрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх бага оврын үйлдвэр байгуулах бодолтой байгаа ч үйлдвэрийг барьж байгуулах хөрөнгө оруулалт дутагдаж байна. Өнөөгийн байдлаар тус компани үйлдвэр байгуулах нэмэлт хөрөнгө оруулалтыг идэвхтэй хайж байна. Тэр болтол олборлосон төмрийн хүдрийг Хятадын зах зээл рүү экспортод гаргадаг. Экспортод гаргах хэмжээ харьцангуй бага бөгөөд 2004 оны сүүлээр гэхэд 31.5 мянган тн хүдэр олборлосон байна. Хятад улс руу тээвэрлэх ачааны вагон хүрэлцээгүйгээс тус уурхайн олборлолт ойрын ирээдүйд мэдэгдхүйц хэмжээгээр нэмэгдэх магадлал нь бага байна. ??

Төмөр Толгойн ордыг 2005 оноос Дарханы төмөрлөгийн үйлдвэр эзэмшиж байна. ??

Баян голын ордыг махны худалдааны Дорнын Говь эзэмшдэг 2005 оны байдлаар үйлдвэрлэл явуулаагүй байна.
Болд төмөр Ерөө гол" ХХК Баянголын орд газраас төмрийн хүдрийг зөөж Дулаанхаан тосгоноос урд хөршид гаргаж байна.

Хөх ган
1. http://www.khukhgan.mn/index.php?option=com_content&task=blogcategory&id=16&Itemid=29 2. http://www.postnews.mn/index.php?cp=news&task=view&news_id=3997

Хөх ган ХХК 2010 оны 1 сард Монголд анх удаа ангижруулсан төмөр үйлдвэрлэж эхэлжээ. Уг ангижруулах үйлдвэр нь Эрдэнэт хотод байрлах бөгөөд жилд 40.5 мя.тн ангижруулсан төмөр гаргах хүчин чадалтай юм. Тэдний салбар уулын баяжуулах үйлдвэр нь Архангай аймгийн Төвшрүүлэх суманд хүдрээ баяжуулаад авчирдаг бөгөөд жилийн 250 мя.тн хүдэр баяжуулах чадалтай. Дээрх 40.5 мя.тн төмрийг ангижруулахад шаардлагатай 35 мя.тн нүүрсийг Булган аймгийн Сайхан Овоо сумаас ?(168 км), 3 мя.тн шохойн чулууг Сэлэнгэ аймгийн Хөтлийн уурхайгаас? татах ажээ.

Хятадын технологиор баригдсан, гар ажиллагаа ихтэй учраас мэргэжилгүй залуучуудыг сургаж дадлагажуулан ажиллуулж байна.Нийт 380 хүн ажиллана. Энэ баяжмал нь төмрийн үйлдвэрийн түүхий эд болдог. Дээрх үйлдвэрийн тооцож байгаагаар Монголын ангижруулсан төмрийн жилийн хэрэгцээ 215 мя.тонн (Дарханы төмөрлөгийн үйлдвэр 140 мя.тн, ган бөмбөлөг, эд анги үйлдвэрлэгчид 30 мя.тн, бусад ган, төмрийн жижиг үйлдвэрлэгчид 30 мя.тн, Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэр 15 мя.тонн) байна.

Дарханы төмөрлөгийн үйлдвэр(DTY)

Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг байгуулах санаачилга нь Монгол улсын Засгийн газрын дээр дурдсан төмрийн ордуудыг хөгжүүлэх зорилготой уялдаа холбоотой байсан. Гэвч хөрөнгө оруулалтын үр өгөөжийг нэмэгдүүлэх, эрсдэл багасгах үүднээс авч үзвэл хаягдал төмөр хайлуулах нь бага оврын үйлдвэрийн хувьд Дарханы төмөрлөгийн үйлдвэрээс илүү өгөөжтэй болохыг урьдчилсан тооцоо, төсөл харуулжээ. Иймд хар металл боловсруулах үйлдвэрлэлийг байгуулах санаачилга нь Дархан хотод хаягдал төмөр хайлуулах үйлдвэр байгуулснаар дуусгавар болжээ.

ДТҮ нь Японы зээлээр баригдаж 1994 онд ашиглалтад орсон 100% улсын үйлдвэр юм. Ийм хэмжээний үйлдвэрийг барихад 40-45 сая ам.доллар шаардагдаж байхад ДТҮ-ийг 80-аас дээш сая ам.доллараар босгосон байна. Иймээс өнөөг хүртэл энэхүү их хэмжээний өр нь тус үйлдвэрийн үйл ажиллагаанд муугаар нөлөөлж байна.

Тус үйлдвэр дээр суурилагдсан тоног төхөөрөмжийг Mitsubishi Heavy Industries компаниас худалдаж авсан. Үйлдвэрийн төлөвлөгдсөн хүчинчадал нь жилдээ 100.0 мянган тонн төмрийн бүтээгдэхүүн гаргах.

ДТҮ нь гурван үндсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Үүнд:
• Төмөр арматур (10-аас 40 мм диаметртэй болон 3.5-аас 12 метрийн урттай)
• Төмөр булан (ихэнхдээ 25х25 мм болон 45х45 мм-ийн хэмжээтэй)
• Төмөр бэлдцүүд (115х115 мм хэмжээтэй болон 2-оос 3 метрийн урттай)
Үйлдвэрээс 25-аас 27 нэр төрлийн эцсийн бүтээгдэхүүн гардаг бөгөөд энэ нь голдуу янз
бүрийн хэмжээтэй төмөр арматур болон булангууд болно. Төмөр бэлдцүүдийг ихэнхдээ
экспортод гаргадаг бол арматур болон булангуудыг дотоодын зах зээлийн хэрэгцээнд үйлдвэрлэдэг юм байна.

Хаягдал төмөр боловсруулах технологи Electric Air Furnace гэгддэг
Хайлуулах ->Цутгах->Цувих(халаах цувих хөргөх) шат дамжлагатай.

Үнэ
2002 онд хаягдал төмрийн үнэ 26.6 ам. доллар байсан бол 2004 оны сүүлээр 83.3 ам. доллар болов . Хаягдал төмрийн экспорт 2002 онд 3 мя.тн, 2003 онд 4.1 мя.тн, 2004 онд 20.3 мя.тн, 2005 оны эхний 7 сард 4.9 мя.тн.

2007 оны 12 сард хятадын зах зээлд ангижруулсан төмөр тонн нь 400-500 ам доллар байв.

Friday, April 02, 2010

Ясузава төмрийн цех

Эцэг нь тэтгэвэртээ гараад, хүү нь ганцаараа ажиллуулдаг цех юм. 7 жилийн өмнө нүүж ирээд энэ байрыг барьсан. Өвөлдөө халаалтаа дизел түлшээр ажилладаг халаагуураар л болгодог.



Цехийн доторх байдал


Цех доторх суурь машинуудын байрлал. Ханаараа суурь машинаа байрлуулаад голдоо гүйдэг таль зоосон байна. Барилгын ханын даац бага тул таль(өргүүр)-т зориулж шинээр 4 шон зоож рам зангидсан байна. Дээд талын зургын голд 2 шон нь харагдаж байгаа. Зураг дээр тод хараар дүрслэв.


Үндсэн 3 төрлийн машинтай.

1 Фрезер

Зорсон хийц


Фрезер 2 байдаг, зорох зүйлийн хэмжээнээс хамаарч ээлжилж ашиглана.
Фрезер №1
жижиг зүйл зорно, өрөм болон доод тавцангийн хоорондох зай бага учраас. Олон ховилтой бэлдэц зороход гараараа эргуулж өнцөгийг нь тохируулдаг.Зургийг сайн харвал баахан нүхтэй өнцөг тохируулдаг диск харагдана.


Фрезер №2
Энэ нь том зүйлд ховил татна. Оросын машин гэнэ. Ер нь хүйтэн газрын багаж их сайн гэж ярьж байна.


2 Босоо фрезер

Дотор нь ховил татсан бэлдэц


Босоо фрезерүүд



3 Токарийн машин

Өөр өөр хэмжээтэй зүйл зороход зориулсан 3-н машин зэрэгцээд зогсож байв.


Бусад

Энэ краныг хуучин машинаас салгаж аваад цех дотроо ашиглаж байгаа юм байна.



Зургын зүүн дээд хэсэгт жижиг улаан гүйдэг өргүүр байгаа бөгөөд, таазанд өлгөсөн рейс замаар гүйлгэж хэрэгтэй төмрөө зөөдөг. Ганц хүн ажилладаг цех тул өргүүргүй бол юм хийж чадахгүй.


Лазераар зүссэн төмөр бэлдэц. Хэрэгцээ гарвал хажуудах цех рүүгээ ороод зүсүүлээд авдаг гэнэ. Компьютераар зургыг нь оруулаад хэдхэн минутад зүсээд гаргадаг их үнэтэй машин байдаг гэнэ дээ. Та нарт хэрэгтэй гэвэл дараа очиж харнаа, тэр багажыг нь.



Эзэн контортоо


Энэ цех түрүүний Кавасе цехээс 100 м орчим зайтай. Энэ 2 үйлдвэрийн хавьд төмрийн том, жижиг олон цех төвлөрсөн байна. Эхний ээлжинд таньдаг хүнээр дамжуулж энэ хоёр цехийг үзээд байна.

Бээжингийн олимпын өмнөхөн Япончууд хамаг хуучин төмрийн багажаа Хятад руу далдруулж санаа нь амарсан гэнэ. Эднийх захиалга муутай байх шиг санагдлаа. Гол нь том үйлдвэрүүд, төмрийн үйлдвэрүүд бие биедээ захиалга их өгдөг юм байна. Машины нэг жижиг хэсэг эвдрэхэд тэр хэсгийг үйлдвэрлэгч нь бүгдийг сольно гэдэг гэнэ. Тэр үед нь жижиг үйлдвэрүүд тэр хэсгийг нь хэрэглэгчид хамаагүй хямдаар хийж өгдөг гэнэ. Том үйлдвэрийн хувьд жижиг зүйлээр оролдох завгүй байдаг биз дээ.

Хятад, Солонгосын багаж нь төмрийнх нь боловсруулалт дутуугаас хэврэг байдаг гэнэ.