Кавасегийн цех 5 хүнтэй.
- Тумбаагын хэлсэн лист төмөрт нүх гаргадаг хэвийн тухай асуулаа. Юм хэрэг болоход шууд католог гаргаад хайдаг юм байна эднүүс, гэвч энэ удаа хэвийн каталогоо олсонгүй. Би маргааш хуучин тоног төхөөрөмжийн дэлгүүр очиж харахаар боллоо. Үнэ нь 100$ орчим гэнэ(хэв болон жижиг бөөрөнхий хэсгүүдтэйгээ нийлээд. хамгийн доод талын зураг үз).
- Нугалдаг машин нь 60,000\US$ үнэтэй юм байна. 6-7 тонн жинтэй.
- Төмрийн уран хөрөө шиг машин байсныг дахин харлаа. Лист төмөрт дугуй нүх гаргах болвол ремен шиг ирээ таслаад листээ нүхэлж шургуулаад, дахин ирээ залгаж гагнадаг зориулалтын иртэй юм байна. Энэ хөрөө 6 мм хүртэл хөрөөднө.
Кавасегийн цехийн зарим зургийг нэмж авлаа. Эднийх 5 хүнтэй, том зарлалын самбарын тулгуур хийхдээ цехийн гаднах талиа ашигладаг.
Танайх шиг по өргүүртэй, чадал нь арай бага байх.
Төмөр тавьдаг зөөдөг тавцан
Цэгэн гагнуур
Дээрх самбарыг гагнаад точилдоод, одоо зүлгэх гэж байна. Зүлгүүр нь их урт залгууртай тул цехийн хаа хүртэл ч сунгаж болно.
Нүх гаргахад хэрэглэдэг хэв, их л олон төрөл байна.
Ясузава сантай уулзаад, дараа 7 хоногт лазераар төмөр зүсдэг цех үзэхээр тохиров. Түүний хэлсэнээр японы төмөр хайлуулдаг, лист хийдэг үйлдвэрүүд голдуу Токио, Осака зэрэг том далайн боомт орчимд байдаг гэнэ. Гадаадаас төмрийн хүдрээ далайгаар зөөдөг тул боомтдоо ойр байдаг. Хуучин тоног төхөөрөмжийн худалдаа ч гэсэн гол нь Токио хавьдаа төвлөрдөг. Төмрийн цехтэй хүмүүс ойр зуурын багажаа өөрсдөө хийчдэг юм байна.
No comments:
Post a Comment