Friday, April 02, 2010

Ясузава төмрийн цех

Эцэг нь тэтгэвэртээ гараад, хүү нь ганцаараа ажиллуулдаг цех юм. 7 жилийн өмнө нүүж ирээд энэ байрыг барьсан. Өвөлдөө халаалтаа дизел түлшээр ажилладаг халаагуураар л болгодог.



Цехийн доторх байдал


Цех доторх суурь машинуудын байрлал. Ханаараа суурь машинаа байрлуулаад голдоо гүйдэг таль зоосон байна. Барилгын ханын даац бага тул таль(өргүүр)-т зориулж шинээр 4 шон зоож рам зангидсан байна. Дээд талын зургын голд 2 шон нь харагдаж байгаа. Зураг дээр тод хараар дүрслэв.


Үндсэн 3 төрлийн машинтай.

1 Фрезер

Зорсон хийц


Фрезер 2 байдаг, зорох зүйлийн хэмжээнээс хамаарч ээлжилж ашиглана.
Фрезер №1
жижиг зүйл зорно, өрөм болон доод тавцангийн хоорондох зай бага учраас. Олон ховилтой бэлдэц зороход гараараа эргуулж өнцөгийг нь тохируулдаг.Зургийг сайн харвал баахан нүхтэй өнцөг тохируулдаг диск харагдана.


Фрезер №2
Энэ нь том зүйлд ховил татна. Оросын машин гэнэ. Ер нь хүйтэн газрын багаж их сайн гэж ярьж байна.


2 Босоо фрезер

Дотор нь ховил татсан бэлдэц


Босоо фрезерүүд



3 Токарийн машин

Өөр өөр хэмжээтэй зүйл зороход зориулсан 3-н машин зэрэгцээд зогсож байв.


Бусад

Энэ краныг хуучин машинаас салгаж аваад цех дотроо ашиглаж байгаа юм байна.



Зургын зүүн дээд хэсэгт жижиг улаан гүйдэг өргүүр байгаа бөгөөд, таазанд өлгөсөн рейс замаар гүйлгэж хэрэгтэй төмрөө зөөдөг. Ганц хүн ажилладаг цех тул өргүүргүй бол юм хийж чадахгүй.


Лазераар зүссэн төмөр бэлдэц. Хэрэгцээ гарвал хажуудах цех рүүгээ ороод зүсүүлээд авдаг гэнэ. Компьютераар зургыг нь оруулаад хэдхэн минутад зүсээд гаргадаг их үнэтэй машин байдаг гэнэ дээ. Та нарт хэрэгтэй гэвэл дараа очиж харнаа, тэр багажыг нь.



Эзэн контортоо


Энэ цех түрүүний Кавасе цехээс 100 м орчим зайтай. Энэ 2 үйлдвэрийн хавьд төмрийн том, жижиг олон цех төвлөрсөн байна. Эхний ээлжинд таньдаг хүнээр дамжуулж энэ хоёр цехийг үзээд байна.

Бээжингийн олимпын өмнөхөн Япончууд хамаг хуучин төмрийн багажаа Хятад руу далдруулж санаа нь амарсан гэнэ. Эднийх захиалга муутай байх шиг санагдлаа. Гол нь том үйлдвэрүүд, төмрийн үйлдвэрүүд бие биедээ захиалга их өгдөг юм байна. Машины нэг жижиг хэсэг эвдрэхэд тэр хэсгийг үйлдвэрлэгч нь бүгдийг сольно гэдэг гэнэ. Тэр үед нь жижиг үйлдвэрүүд тэр хэсгийг нь хэрэглэгчид хамаагүй хямдаар хийж өгдөг гэнэ. Том үйлдвэрийн хувьд жижиг зүйлээр оролдох завгүй байдаг биз дээ.

Хятад, Солонгосын багаж нь төмрийнх нь боловсруулалт дутуугаас хэврэг байдаг гэнэ.

No comments: