Tuesday, April 06, 2010

1 Монголын төмрийн уурхай болон том үйлдвэрүүд

Оршил

Ойрын үед уул уурхайн тухай яриа их сонсогдож, хүдэр биш эцсийн бүтээгдэхүүн гаргасан нь илүү ашигтай гэсэн санаанууд ч гарч байна. Байдал ямаршуу байгаа нь тийм ч ойлгомжтой биш байгаа тул төмрийн хүдэр олборлохоос эцсийн бүтээгдэхүүн хүртэлх үйлдвэрлэлийн жишээг танилцуулья.

Бидний өдөр тутам хэрэглэдэг төмөр нь бүтээгдэхүүн болтлоо бас ч яггүй олон дамжлага хэрэгтэй болдог ажээ.

ХҮДЭР ОЛБОРЛОХ БАЯЖУУЛАХ - АНГИЖРУУЛАХ - ТӨМӨР БЭЛДЭЦ ХИЙХ -



ТӨМРИЙН ОРДУУДЫН АШИГЛАЛТ
http://www.soros.org.mn/res_mat/MiningStudy_mn.pdf 2005 оны 9 сар

Монгол улс төмрийн ордоор баялаг улс орон. Нийт улс орны хэмжээнд 427.1 сая тн
нөөцтэй гэсэн тооцоо байдаг байна. Статистикийн мэдээгээр 2009 онд Монгол улс 1.6 сая тн төмрийн хүдэр экспортлогдов.

Өнөөгийн байдлаар Төмөртэйн орд (тооцогдож байгаа нөөц 50.2 сая.тн), Төмөр Толгойн орд
(батлагдсан нөөц 21.35 сая.тн)болон Баян голын орд (тооцогдож байгаа нөөц 132.0 сая.тн) гэх гурван ордыг сайн ашиглаж байгаа бөгөөд эдгээр нь өөр хоорондоо ойрхон байрласан бараг нэг аймгийн нутаг дэвсгэр дээр оршдог ордууд байна.

(2005 оны байдлаар)Төмөртэйн ордыг 2004 оноос эхлэн Монгол-Хятадын хамтарсан үйлдвэр болох БЛТ компани ашиглаж байна.Тус компани нь төмрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх бага оврын үйлдвэр байгуулах бодолтой байгаа ч үйлдвэрийг барьж байгуулах хөрөнгө оруулалт дутагдаж байна. Өнөөгийн байдлаар тус компани үйлдвэр байгуулах нэмэлт хөрөнгө оруулалтыг идэвхтэй хайж байна. Тэр болтол олборлосон төмрийн хүдрийг Хятадын зах зээл рүү экспортод гаргадаг. Экспортод гаргах хэмжээ харьцангуй бага бөгөөд 2004 оны сүүлээр гэхэд 31.5 мянган тн хүдэр олборлосон байна. Хятад улс руу тээвэрлэх ачааны вагон хүрэлцээгүйгээс тус уурхайн олборлолт ойрын ирээдүйд мэдэгдхүйц хэмжээгээр нэмэгдэх магадлал нь бага байна. ??

Төмөр Толгойн ордыг 2005 оноос Дарханы төмөрлөгийн үйлдвэр эзэмшиж байна. ??

Баян голын ордыг махны худалдааны Дорнын Говь эзэмшдэг 2005 оны байдлаар үйлдвэрлэл явуулаагүй байна.
Болд төмөр Ерөө гол" ХХК Баянголын орд газраас төмрийн хүдрийг зөөж Дулаанхаан тосгоноос урд хөршид гаргаж байна.

Хөх ган
1. http://www.khukhgan.mn/index.php?option=com_content&task=blogcategory&id=16&Itemid=29 2. http://www.postnews.mn/index.php?cp=news&task=view&news_id=3997

Хөх ган ХХК 2010 оны 1 сард Монголд анх удаа ангижруулсан төмөр үйлдвэрлэж эхэлжээ. Уг ангижруулах үйлдвэр нь Эрдэнэт хотод байрлах бөгөөд жилд 40.5 мя.тн ангижруулсан төмөр гаргах хүчин чадалтай юм. Тэдний салбар уулын баяжуулах үйлдвэр нь Архангай аймгийн Төвшрүүлэх суманд хүдрээ баяжуулаад авчирдаг бөгөөд жилийн 250 мя.тн хүдэр баяжуулах чадалтай. Дээрх 40.5 мя.тн төмрийг ангижруулахад шаардлагатай 35 мя.тн нүүрсийг Булган аймгийн Сайхан Овоо сумаас ?(168 км), 3 мя.тн шохойн чулууг Сэлэнгэ аймгийн Хөтлийн уурхайгаас? татах ажээ.

Хятадын технологиор баригдсан, гар ажиллагаа ихтэй учраас мэргэжилгүй залуучуудыг сургаж дадлагажуулан ажиллуулж байна.Нийт 380 хүн ажиллана. Энэ баяжмал нь төмрийн үйлдвэрийн түүхий эд болдог. Дээрх үйлдвэрийн тооцож байгаагаар Монголын ангижруулсан төмрийн жилийн хэрэгцээ 215 мя.тонн (Дарханы төмөрлөгийн үйлдвэр 140 мя.тн, ган бөмбөлөг, эд анги үйлдвэрлэгчид 30 мя.тн, бусад ган, төмрийн жижиг үйлдвэрлэгчид 30 мя.тн, Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэр 15 мя.тонн) байна.

Дарханы төмөрлөгийн үйлдвэр(DTY)

Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг байгуулах санаачилга нь Монгол улсын Засгийн газрын дээр дурдсан төмрийн ордуудыг хөгжүүлэх зорилготой уялдаа холбоотой байсан. Гэвч хөрөнгө оруулалтын үр өгөөжийг нэмэгдүүлэх, эрсдэл багасгах үүднээс авч үзвэл хаягдал төмөр хайлуулах нь бага оврын үйлдвэрийн хувьд Дарханы төмөрлөгийн үйлдвэрээс илүү өгөөжтэй болохыг урьдчилсан тооцоо, төсөл харуулжээ. Иймд хар металл боловсруулах үйлдвэрлэлийг байгуулах санаачилга нь Дархан хотод хаягдал төмөр хайлуулах үйлдвэр байгуулснаар дуусгавар болжээ.

ДТҮ нь Японы зээлээр баригдаж 1994 онд ашиглалтад орсон 100% улсын үйлдвэр юм. Ийм хэмжээний үйлдвэрийг барихад 40-45 сая ам.доллар шаардагдаж байхад ДТҮ-ийг 80-аас дээш сая ам.доллараар босгосон байна. Иймээс өнөөг хүртэл энэхүү их хэмжээний өр нь тус үйлдвэрийн үйл ажиллагаанд муугаар нөлөөлж байна.

Тус үйлдвэр дээр суурилагдсан тоног төхөөрөмжийг Mitsubishi Heavy Industries компаниас худалдаж авсан. Үйлдвэрийн төлөвлөгдсөн хүчинчадал нь жилдээ 100.0 мянган тонн төмрийн бүтээгдэхүүн гаргах.

ДТҮ нь гурван үндсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Үүнд:
• Төмөр арматур (10-аас 40 мм диаметртэй болон 3.5-аас 12 метрийн урттай)
• Төмөр булан (ихэнхдээ 25х25 мм болон 45х45 мм-ийн хэмжээтэй)
• Төмөр бэлдцүүд (115х115 мм хэмжээтэй болон 2-оос 3 метрийн урттай)
Үйлдвэрээс 25-аас 27 нэр төрлийн эцсийн бүтээгдэхүүн гардаг бөгөөд энэ нь голдуу янз
бүрийн хэмжээтэй төмөр арматур болон булангууд болно. Төмөр бэлдцүүдийг ихэнхдээ
экспортод гаргадаг бол арматур болон булангуудыг дотоодын зах зээлийн хэрэгцээнд үйлдвэрлэдэг юм байна.

Хаягдал төмөр боловсруулах технологи Electric Air Furnace гэгддэг
Хайлуулах ->Цутгах->Цувих(халаах цувих хөргөх) шат дамжлагатай.

Үнэ
2002 онд хаягдал төмрийн үнэ 26.6 ам. доллар байсан бол 2004 оны сүүлээр 83.3 ам. доллар болов . Хаягдал төмрийн экспорт 2002 онд 3 мя.тн, 2003 онд 4.1 мя.тн, 2004 онд 20.3 мя.тн, 2005 оны эхний 7 сард 4.9 мя.тн.

2007 оны 12 сард хятадын зах зээлд ангижруулсан төмөр тонн нь 400-500 ам доллар байв.

2 comments:

Zolboo said...

yunii turuund tand ih bayarlalaa ene medeelel bidnii hicheeld ih tus nemer bolj bna ene medeelelees hayah ym 1 ch alga

Engiin negen said...

сайхан мэдээлэл байна. Төмрийн Хятадын зах зээлийг сонирхож байвал миний блог руу зочилоорой. http://www.tumurflower.blogspot.com/