Thursday, April 08, 2010

Төмрийн жижиг үйлдвэрүүд

http://67.207.78.5/www/index.php?action=news.view&newsId=3360 Огноо: 2007-02-15 Эх сурвалж: Өнөөдөр Төмрийн жижиг үйлдвэрүүд (төрд дийлддэггүй төмрийн үйлдвэрүүд) Нийслэлийн төвлөрсөн суурин газарт барилгын арматур, ган бөмбөлөг, ширмэн болон хөнгөн цагаан хийц үйлдвэрлэхийг хориглож, төмрийн үйлдвэрүүдийг нүүлгэх 2007 оны 2007 оны тавдугаар сарын 1-ний дотор нүүлгэх шийдвэр гарав. 2005 оны дундуур Улаанбаатарт төмрийн найман үйлдвэр ажиллаж байв. Түүнээс хойш ганцхан жилийн дотор 40 гаруй болж, борооны дараах мөөг шиг олширчээ. Энэ нь урд хөрш хоёр жилийн өмнөөс чанаргүй, хоцрогдсон технологитой, байгаль, хүнд хортой төмрийн үйлдвэрүүдээ хааж эхэлжээ. Эх орондоо гологдсон ийм үйлдвэр Монголд орж ирсэн. Ингээд л чанаргүй, хортой төмрийн жижиг үйлдвэрээр Монголын нийслэл дүүрчээ. Дарханы төмөрлөгийн үйлдвэрт бүтээгдэхүүнээ зах зээлд борлуулж, түүхий эдээ авч чадахгүй байх үе олон тохиолддог. Гэтэл Хятадын хөрөнгө оруулалттай жижиг үйлдвэрүүд хямд үнээр бүтээгдэхүүнээ борлуулан тус үйлдвэрийг зах зээлээс шахах бодлого явуулж байна. Эдгээр жижиг үйлдвэр 250 кг-аас 1.5 тоннын багтаамжтай цахилгаан зуухтай. Жилдээ 5000-20 мянган тн арматур үйлдвэрлэх хүчин чадалтай аж. Энэ нь Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн хүчин чадалтай адил. Арматур бол барилгын гол даацын бүтээц учраас чанарын маш нарийн хяналтан дор үйлдвэрлэх учиртай. Гэтэл төмрийн жижиг үйлдвэрүүд бүтээгдэхүүнээ шинжлүүлдэггүй, лабораторигүй. УИХ-аас 2005 оноос хаягдал хар болон өнгөт төмөрлөг экспортлохыг хориглосон. Түүгээр хийсэн сэлбэг, бүтээгдэхүүнийг ч хилээр гаргахгүй болсон. Тэгэхээр төмрийн жижиг үйлдвэрүүдийн чанаргүй бүтээгдэхүүнүүд бүгд Монголын барилгуудад шингэж байна.

No comments: